Ази-Номхон далайн бүс нутгийн цогц нэгдэл: Бүс нутгийн хамтын ажиллагааны хувьсан хөгжиж буй шинэ загвар

2026 оны 11-р сарын 23 өдөр

APEC-ийн Эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр Ши Жиньпин "Ази-Номхон далайн бүс нутгийн цогц нэгдэл"-ийг цогцлох суурь бүтцийг санал болгосон бөгөөд үүнийг "дөрвөн гол нуруу, найман тулгуур багана"-тай зүйрлэж болох юм. Энэхүү санаачилга нь Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг уламжлалт эдийн засаг, худалдааны хүрээнээс тэлж, бүс нутгийн засаглалын шинэ, илүү өндөр түвшний загвар руу чиглүүлж байна.
"Ази-Номхон далайн бүс нутгийн цогц нэгдэл" нь гуч гаруй жилийн турш үргэлжилсэн бүс нутгийн хамтын ажиллагааны үр дүн, ахиц дэвшлийн хуримтлал юм. Ши Жиньпин энэхүү суурь бүтцийг санал болгосноор Ази-Номхон далайн хамтын ажиллагааны загварыг бодитоор ахиулж чадлаа. Энэхүү үзэл баримтлал нь бүс нутгийн хамтын ажиллагааны логикийг өөрчилж байна: Зөвхөн худалдаа, эдийн засагт төвлөрөхөөс илүүтэй худалдаа, харилцан холбоо, инновац, ард иргэдийн сайн сайхан байдлыг багтаасан цогц, олон талт хамтын ажиллагаа руу шилжиж, мөн богино хугацааны ашиг сонирхолд суурилсан харилцаанаас урт хугацааны, хамтын засаглал болон бүс нутгийн хэмжээнд хуваалцах хөгжил цэцэглэлтийн шинэ загвар руу хувьсан өөрчлөгдөж байна.
"Ази-Номхон далайн бүс нутгийн цогц нэгдэл"-ийн үзэл баримтлал нь олон арван жилийн турш үргэлжилсэн, бат бөх, бодит хамтын ажиллагаанд үндэслэсэн юм. APEC-ийн энэхүү уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад улс APEC-ийн төрөл бүрийн салбар дахь бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, амжилттай болгоход зориулж 20 сая ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдэв. Нээлттэй байдлын төв цэг болох Шэньжэнь хотын давуу талыг ашиглан "Ази-Номхон далайн бүс нутгийн цогц нэгдэл"-ийн судалгааны төвийг байгуулах бөгөөд энэ нь бүс нутгийн бодлогод гүнзгий дүн шинжилгээ хийх, олон улсын судалгааны төвүүд хоорондын тогтмол солилцоог дэмжих замаар Ази-Номхон далайн бүс нутгийн урт хугацааны хөгжилд үнэ цэнтэй шийдлүүдийг боловсруулах зорилготой юм. Түүнчлэн Хятад улс дижитал технологи, хил дамнасан өгөгдлийн урсгал, цэвэр эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг гол чиглэлүүдэд тусгай хамтын ажиллагааны платформуудыг байгуулахад манлайлан оролцож байна.
Эдгээр платформ нь "цогц нэгдэл" гэсэн ерөнхий алсын харааг бодит, төрөлжсөн, тогтвортой үйл ажиллагаа болгон хувиргаж, Ази-Номхон далайн бүс нутгийг инновацад суурилсан, ногоон, тогтвортой хөгжлийн замд шилжихэд бодит ач тусаа өгөх болно.
Энэхүү APEC-ийн Эдийн засгийн уулзалтын үеэр Ши Жиньпиний санал болгосон "дөрвөн гол нуруу, найман тулгуур багана" нь бүх гишүүн эдийн засгийн хооронд гүн гүнзгий, олон давхаргат, цогц харилцан уялдаа холбоог бий болгоход чиглэгдсэн. Худалдаа, эдийн засаг, холболт, инновац, хөгжил гэсэн эдгээр тулгуур баганаар дамжуулан эдийн засаг боломжуудыг хуваалцаж, эрсдэлийг хамтдаа үүрч, туршлага солилцож, эцэст нь хангамжийн сүлжээний тогтвортой байдал, эрчим хүчний аюулгүй байдал, экологийн засаглал, нийгмийн сайн сайхан байдал зэрэг чиглэлээр гүн гүнзгий уялдаа харилцааг бий болгож чадна. Эдгээр дөрвөн тулгуур багана нь бие биенээ бэхжүүлж, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, урт удаан хугацааны энх тайвнаар тодорхойлогддог Ази, Номхон далайн бүс нутгийн ирээдүйн төлөв байдлын тулгуур багана болно.
Ази, Номхон далайн бүс нутгийн цогц нэгдэл бол цаг үеийн зайлшгүй чиг хандлага, бүс нутгийн хөгжлийн зайлшгүй хэрэгцээ мөн гэдгийг худалдааны солилцооны хамтын ашиг тус, талуудын хувь заяаны уялдаа холбоо илэрхийлж байгаа юм. Шэньжэнь хотод болсон APEC-ийн энэхүү уулзалтын цогц зураг төсөл, ажил хэрэгч эрч хүч нь Ази, Номхон далайн бүс нутгийн цогц нэгдэл хэмээх шинэ загварыг улам төгөлдөр болгож, улмаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн шинэ алсын харааг тодорхойлох болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн       Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 0
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313