Малчид өвлийн бэлтгэлээ сайтар хангаж эхэллээ

2026 оны 11-р сарын 20 өдөр

Агаарын дулаан аажмаар доошлож, малжих үйлдвэрлэлийн өвөлжөөний ажил зангилагийн хугацаандаа оров. Ойрын өдөр, Шинэ барга баруун хошууны малчид өдрийн сайхныг амжин өвс бордоо , тэжээлээ бэлтгэн, хашаа саравчаа бэхэлж, мал сүргээ өнөтэй өвөл ирэх хаврыг мэнд давхад гүйцэд бэлтгэл хийж яаралдана.
Сурвалжлагч Шинэ барга баруун хошууны Буйр сумын Мэнэн-тал гацааны малчин Сугарынд хүрч сурвалжлахад пэн саравч нь дулаан тохилог, өвс бордоо, тэжээлийг элбэг нөөцлөж, өвөл, хавартаа мал сүргээ онд мэнд оруулахад гүйцэд бэлтгэлээ хийсэн байлаа. Сугарынх өнөө жил 140 үхэр, жараад адуутай өвөлжхөөр бэлтгэж, өвөл, хаврыг онд мэнд оруулхын төлөө, намар 11мянга гаруй мү нутгаасаа 840 боолт өвс хадаж нөөцөлсөн бөгөөд гаднаас бас 700 боолт өвс, 10 тонн тэжээл өвс худалдан авч, мал унаандаа хүрэлцхүйцээр нөөцөлжээ.
“Дундуур идэш дулаан хэвтэр” гэдэгчилэн Сугарынх гүйцэд өвс бордоо нөөцөлснөөс гадна бас малын хашаа саравчаа бүтээн байгуулалтыг сайтар хийж, хашаа саравчаа бэхлэн, эвдэрсэн газрыг нь цаг тухайд нь сэлбэн засахын хамт тогтсон цагт хашаа саравчаа цэвэрлэж ариутган, хашаа саравч цэвэр хуурай байхыг баталж,  малын халдварт өвчин үүсэх аюулыг багасган, мал сүргийнхээ тараг хүчийг баталж, давагдашгүй байгалийн гамшигыг ялан давах бэлтгэл ажлыг үнэхээр сайтар хийжээ.
Шинэ барга баруун хошуу урьдчилан сэргийлэх аргыг хэрэгжүүлхээр гол болгож, бэлтгэл ажлаа бүрэн хангаж, малчдын өвс бордоо нөөцлөх, халдварт өвчингөөс урьдчилан сэргийлэх, дулаан пэн саравч иж бүрдсэн төхөөрөмжтэй байгаа эсэх байдлыг хяналтандаа авчээ. Үүний дагуу цаг уурын жишилтыг шинжлэх ухаанчаар задлан, малын халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хяналтандаа авч, танилцуулах эрчимээ чангаруулах бэлтгэл ажлуудыг урьдчилан гардан сайтар хийж,МАА-н бүх талд анхаарч, өсөлт үржлийн хөгжилийг батлав.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн  Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313