Арван хоёрдугаар сарын 22-ноос Бээжингээс зүүн хойд бүс нутгийг зорих тав тухтай, дээд зэрэглэлийн галт тэрэгний аялал албан ёсоор эхлэх гэж байна.
Уг галт тэрэг нь 18 вагонтой бөгөөд 190 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Вагон бүр 3 эсвэл 4 хүний тусгай тасалгаатай бөгөөд тус бүрдээ бие засах өрөө, угаалгын хэсэгтэй. Мөн гуанз, соёлын танхим, цайны өрөө, уламжлалт анагаах ухааны эмчилгээний хэсэг зэрэг олон зориулалттай вагонууд багтсан байна. Эдгээр тохижилт нь гэр бүлийн аялал, хүүхэдтэйгээ хийх аялал, мөн амралт, эрүүл мэндийг чухалчилсан аялал зэрэг олон төрлийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн юм.
Анхны аялал 2026 оны арван хоёрдугаар сарын 22-нд Бээжингийн Төмөр замын өртөөнөөс эхлэхээр төлөвлөгджээ. Аяллын маршрут Тяньжинь, Чанчүнь, Ичүнь, Харбинь, Дүньхуа, Яньжи, Шэньян зэрэг хотоор дайран өнгөрч, нийт 10 өдөр, 9 шөнийн хугацаанд зүүн хойд нутгийн өвөрмөц соёл, мөс, цасны байгалийн үзэмжтэй танилцана. Улмаар арван хоёрдугаар сарын 31-нд Бээжин хотод буцаж ирнэ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

DORNODMEDIA.MN