Хөлөнбуйрын Хайлар Олон улсын нисэх онгоцны буудал долдугаар сард 595 мянган зорчигч хүлээн авлаа

2026 оны 8-р сарын 5 өдөр

Зун цаг тал нутаг үзэсгэлэнтэй сайхан байна. Долдугаар сард Хөлөнбуйрын Хайлар Олон улсын нисэх онгоцны буудал 2026 оны зуны тээврийн оргил үедээ орж, зорчигчдын урсгал огцом нэмэгдсэн байна.Мэдээлснээр тухайн сард тус буудал нийт 4249 удаа нислэг үйлдэж, 595 мянган зорчигчдод үйлчилсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус 2.7% ба 2.2% -оор өссөн, энэ бол зун цагийн агаарын тээврийн оргил үе болж байна. 1-7-р сар хүртэл нийт 1.5 сая нислэг үйлдэж, 182.5 сая зорчигчдыг хүлээн авсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус 4.1% ба 6.6% өсөж, тогтвортой өсөх хандлагатай  байна. 7-р сарын дунд үеэс зорчигчдын урсгал оргил үедээ хүрч, өдөрт дунджаар 2 сая гаруй зорчигчдод үйлчилж, өдөрт дунджаар 73 нислэгийг тогтвортой үйлдэж, оргил өдрүүдэд 76 нислэг үйлдэв.
Зуны зорчих хөдөлгөөнийг хангалттай сайн байлгахын тулд буудал болон хотын хүн тээвэр, Соёл аялал жуулчлалын хэлтсүүдтэй хамтран нислэгийн замын сүлжээний зохион байгуулалтыг тасралтгүй сайжруулж, олон нисэхийн компаниудтай хамтран гол хотуудруу чиглэсэн нислэгийн тоог нэмэв. Тодруулбал, Бээжин рүү өдөрт дунджаар 12-14 нислэг үйлдэж, Хөххот руу 13-14 нислэг, Шанхай руу 9 нислэг, Нанжин, Чиндао руу тус бүр 5 нислэг, Ханжоу руу 3-5 нислэг, Чэнду руу 3-4 нислэг, Гуанжоу, Шэньжэнь, Тяньжин рүү тус бүр 3 нислэгийг нэмэж , "өндөр давтамжтай шууд нислэгийг хүссэн үедээ нисгэх" боломжийг бүрэлдүүлсэн байна. Онцлох зүйл бол Бэй Бүян нисэхийн компани энэ жил Хөлөнбуйрт шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Шоу Ду нисэхийн компани мөн нэг А320 төрлийн онгоцыг шөнийн зогсоолд шинээр байршуулж, шөнийн нислэгийн тээврийн нөөц болон үйлдэх нислэгийн цагийн нөөцийг улам нэмэгдүүлж өгсөн юм. Зорчигчид нь голдуу Бээжин, Шанхай, Ханжоу, Шижиажуан, Чиндао, Шэньян, Нанжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотуудаар төвлөрч, муж хоорондын аялал жуулчлалын хөл хөдөлгөөн их байна. Мөн олон алдартай нислэгийн замын зорчигчдын аялалын хувь 90%-аас давж, ялангуяа Хайлар-Жөнгжоу,Хайлар- Хөххот-Гуанжоу, Хайлар-Чиндао-Куньмин, Хайлар-Шанхай Хунцяо, Хайлар-Шижяжуан зэрэг нислэгийн шугамууд хамгийн эрэлттэй байгаа нь Хөлөнбуйрын аялал жуулчлал сайн байгааг харуулж байна.
Эх сурвалж:Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 1
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313