Бо Бао Жүгийн Соёл урлагийн хүрээлэнгийн нээлт боллоо

2026 оны 7-р сарын 29 өдөр

2026 оны 7-р сарын 27-ны өдөр Бо Бао Жүгийн Соёл урлагийн хүрээлэнгийн пайз өлгөх ёслол Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун суманд утга төгөлдөр зохион байгуулагдав.Тус удааны пайз өлгөх ёслолыг Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Утга урлагийнхний холбоот хурал, Шинэхэн баруун сумын Ардын засгийн газар, Хөлөнбуйр хотын Умард хилийн Хүн нийгмийн шинжлэх мэргэжлийг түгээмэлжүүлэх үйлдлэгийн төвөөс хамтран эрхэлж, Бо Бао Жүгийн Соёл урлагийн хүрээлэн, Эвэнки үндэстний өөртөө засах хошууны уран бичлэгтэний нийгэмлэг, Шинэхэн баруун сумын Нэрт хүмүүсын ажиллах тасаг хамтран эрхлэв. Эвэнки үндэстний өөртөө засах хошуу, Хайлар тойрог, Хөлөнбуйр хотын уран бичлэгт бахтай хүмүүс, утга урлагийн мэргэжилтэн жич Өвөр Монголын монгол уран бичлэгтэний нийгэмлэгийн тэргүүлэгч, Шилийнгол аймгийн Соёлын ордны хариуцлагтан нөхөд зэрэг удирдах хүндэт зочдоор дүүрсэн Соёлын хүрээлэн албан ёсоор ашиглалтанд орлоо.
Ойлгосноор Соёл урлагийн хүрээлэнд хоёр том гол сэдэвт үзүүлэнгийн танхимтай, үзүүлэн дотроо олон төрлийн баялаг, ауулга нь гүн зузаан бүтээлүүдээр дүүргэсэн байлаа. Мөн олон газрын нэрт уран бичлэгтэн нарын уран бичлэгийн бүтээлийг дэлгэн үзүүлэхийн хамт тухайн цагт алдарт уран бичлэгийн багш, уран бичлэгийг сонирхон бахархдаг хүмүүс бийр бэхээ хурцалж, аван дороо уран бичлэг бичиж пайз өлгөх ёслолд гүн зузаан утга урлагийн орчиныг буй болгож, олон түмэнд уламжлалт уран бичлэгийн урлагийн өвөрмөц рид шидийг мэдрүүлэв.
Бо Бао Жүгийн Соёл урлагийн хүрээлэн нь Хөлөнбуйр хотын монгол уран бичлэгийн урлагийг нэн хөгжүүлэх, үндэстний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, нутаг орныхоо утга урлагийн залгамжлагчыг хүмүүжүүлэх, малжих орны олон түмний оюуны соёлын амьдралыг баялагжуулахад идэвхи зүтгэл үзүүлж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313